Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ сорилго №1А, Бодлого №30

$\dfrac{x^2}{x^2-x-2}$ рационал бутархайг олон гишүүнт болон хялбар бутархайнуудын нийлбэрт тавихад $$\dfrac{A}{x-2}+\dfrac{B}{x+1}+C$$ болжээ. $A+B+C$ нийлбэрийг ол.

A. $1$   B. $2$   C. $3$   D. $4$   E. $5$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 32.11%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: $$\dfrac{x^2}{x^2-x-2}=1+\dfrac{x+2}{x^2-x-2}=1+\dfrac{x+2}{(x-2)(x+1)}=1+\dfrac{A}{x-2}+\dfrac{B}{x+1}$$ тул $C=1$ байна. Тодорхойгүй коэффициентийн аргаар бодвол $$x+2=A(x+1)+B(x-2)$$ тул $A+B=1$, $A-2B=2$ болно. Иймд $$A+B+C=1+1=2$$ байна.

Сорилго

ЭЕШ сорилго №1А  Дундговь сорилго 3  2020-12-17  Алгебрийн бутархайн-2  Алгебр  ОЛОН ГИШҮҮНТ  алгебр  алгебрийн илэрхийлэл  алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар 

Түлхүүр үгс