Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ сорилго №1А, Бодлого №20
$\begin{pmatrix} 1 & 1\\ 0 & 1\end{pmatrix}$ хувиргалтын матрицтай хувиргалтаар $(4,-2)$ цэгийн дүр аль цэг байх вэ?
A.$(3,0)$ B.$(0,1)$ C.$(2,-2)$ D.$(2,2)$ E.$(2,-1)$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.50%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Цэгийн координатаа матриц хэлбэрээр бичээд хувиргалтын матрицаар зүүн талаас нь үржүүлбэл дүр нь гарна.
Бодолт:$(4,-2)$ цэгийг матрицаар илэрхийлбэл $\begin{pmatrix} \phantom{-}4\\ -2\end{pmatrix}$ тул дүр нь
$$\begin{pmatrix} 1 & 1\\ 0 & 1\end{pmatrix}\begin{pmatrix} \phantom{-}4\\ -2\end{pmatrix}
=\begin{pmatrix} 1\cdot 4+1\cdot(-2)\\ 0\cdot 4+1\cdot(-2)\end{pmatrix}=\begin{pmatrix} \phantom{-}2\\ -2\end{pmatrix}$$
буюу $(2,-2)$ цэг болно.