Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ сорилго №1А, Бодлого №03

10 тооны арифметик дундаж 10 байжээ. Эдгээрээс нэг тоо хасахад үлдэх 9 тооны арифметик дундаж 9 болсон бол ямар тоо хассан бэ?

A.$9$   B.$10$   C.$19$   D.$25$   E.$29$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.57%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$n$ ширхэг тооны арифметик дундаж $A$ бол эдгээр тоонуудын нийлбэр $nA$ байна.
Бодолт:Анх байсан 10 тооны нийлбэр $10\cdot 10=100$, үлдсэн 9 тооны нийлбэр $9\cdot 9=81$ тул хасагдсан тоо $100-81=19$ байжээ.

Сорилго

ЭЕШ сорилго №1А  2024-7-2  2025-01-25 сургуулийн сорил 

Түлхүүр үгс