Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ижил цифртэй 4 оронтой тоонууд

Бүх 4 оронтой тоонуудын тоо $\fbox{abcd}$, үүнээс бүх цифрүүд нь ялгаатай нь $\fbox{efgh}$ ба ижил цифр орсон нь $\fbox{ijkl}$ байна.

abcd = 9000
efgh = 4536
ijkl = 4464

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 26.67%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар: Бүх цифрүүд нь ялгаатай 4 оронтой тоо хэд вэ?
Бодолт: 4 оронтой тоо $9999-999=9000$ ширхэг байна. Бүх цифрүүд нь ялгаатай 4 оронтой тоо $9\cdot 9\cdot 8\cdot 7=4536$ болно. Иймд ижил цифр орсон нь $9000-4536=4464$.

Сорилго

Сэлгэмэл, гүйлгэмэл  Давталттай сэлгэмэл  Давталттай сэлгэмэл 

Түлхүүр үгс