Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хавтгайн хэсгийн тоо

Аль ч 3 нь нэг цэгт огтлолцдоггүй, аль ч 2 нь параллель биш нэг хавтгай дээр орших 4 шулуун уг хавтгайг хэдэн хэсэгт хуваах вэ?

A. $16$   B. $7$   C. $10$   D. $11$   E. $12$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 0.00%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар: Нэг шулуун хавтгайг 2 хэсэгт хуваана. 2 шулуун 4 хэсэгт хуваана. 3 дахь шулуун өмнөх 2 шулуунтай 2 цэгт огтлолцох бөгөөд энэ хоёр цэгээр өөрөө 3 хэсэгт хуваагдана. Эдгээр хэсгүүд нь өмнө байсан хэсгүүдийг 2 хэсэгт хуваах тул нийт 3 хэсэг шинээр нэмэгдэнэ. Үүнтэй төстэйгээр 4 дэх шулуун өмнөх 3 шулуунтай 3 цэгээр огтлолцох бөгөөд 4 хэсэгт хуваагдах тул шинээр 4 хэсэг нэмнэ.
Бодолт: $2+2+3+4=11$ хэсэгт хуваана.

Сорилго

Комбинаторикийн элдэв бодлогууд 

Түлхүүр үгс