Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

5 морь буух боломжийн тоо

$20$ шагай орхиход яг $5$ морь тусах боломжийн тоог ол.

A. $C_{20}^5\cdot 3^{15}$   B. $C_{15}^3\cdot 4^{20}$   C. $C_{20}^5C_{15}^3$   D. $C_{20}^5\cdot 4^{15}$   E. $C_{20}^5\cdot 5!\cdot 3^{15}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 33.33%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар: Боломжууд нь морь буусан шагайнууд ба морь буугаагүй шагайнуудын төлөвөөр бүрэн тодорхойлогдоно.
Бодолт: Морь буух 5 шагайг сонговол бусад 15 шагай нь тэмээ, ямаа, хонь гэсэн тус бүр 3 хувилбараар тусах боломжтой. Морь буух 5 шагайг $C_{20}^5$ янзаар сонгох бол бусад шагайнууд нь $3^{15}$ ялгаатай байдлаар тусна. Иймд $C_{20}^5\cdot 3^{15}$

Сорилго

Комбинаторик  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс