Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ялгаатай хайрцаг ба бөмбөгний дугаар

1-4 тоогоор дугаарлагдсан хайрцагт мөн 1-4 тоогоор дугаарлагдсан 4 бөмбөг хийжээ. Хайрцаг болон бөмбөгний дугаар ялгаатай байхаар хэдэн янзаар хийх вэ?

A. 18   B. 16   C. 12   D. 8   E. 9  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 0.00%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар: $U$ бүх ялгаатай хуваарилалтын олонлог, $A_i$ нь $i$-р хайрцагт $i$ дугаартай бөмбөг орсон байх хуваарилалтын олонлог гэе. Бидний олох боломжийн тоо нь $$|\overline{A}_1\overline{A}_2\overline{A}_3\overline{A}_4|=|\overline{A_1\cup A_2\cup A_3\cup A_4}|=|U|-|A_1\cup A_2\cup A_3\cup A_4|$$ байна.
Бодолт: $U=4!$ ба $$|A_1\cup A_2\cup A_3\cup A_4|=\sum |A_i|-\kern-0.4cm \sum\limits_{1\le i< j\le 4}\kern-0.3cm |A_i A_j|+\kern-0.6cm \sum\limits_{1\le i< j< k\le 4}\kern-0.5cm |A_iA_jA_k|-|A_1A_2A_3A_4|=$$ $$=4\cdot 3!-C_4^2\cdot 2!+C_4^3\cdot 1!-1=24-12+4-1=15.$$ тул $|\overline{A}_1\overline{A}_2\overline{A}_3\overline{A}_4|=24-15=9$.

Сорилго

Нийлбэрийн зарчим 

Түлхүүр үгс