Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ерөнхий хуваагч

$\dfrac{n+4}{n^2+4n+5}$ хэлбэрийн бутархай хураагдах бутархай байсан бол ямар тоонд хураагдах вэ?

A. 2   B. 3   C. 4   D. 5   E. 6  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 48.28%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $\text{ХИЕХ}(a,b)=\text{ХИЕХ}(a,b-ka)$ чанарыг ашигла.
Бодолт: $n^2+4n=n(n+4)$ тул $k=n$ гээд зааварт гарсан чанарыг ашиглавал $$(n+4,n^2+4n+5)=(n+4,5)=1\lor 5$$ байна. Хураагдах бутархай тул $(n+4,n^2+4n+5)=5$ байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл зөвхөн 5 гэсэн тоонд л хураагдах боломжтой.

Сорилго

Сорилго 2019 №3Б  Натурал тоо  ТОО ТООЛОЛ 2  ТОО ТООЛОЛ 0705  алгебр  Тоо тоолол 

Түлхүүр үгс