Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Нийлбэрийн магадлал
Хоёр тамирчин нэг буудалтаар бай онох магадлал харгалзан $0.4$ ба $0.5$ бол тус бүр байг 2 удаа буудахад ядаж нэг нь байг 2 удаа онох магадлалыг ол.
A.$0.37$ B.$0.52$ C.$0.47$ D.$0.58$ E.$0.25$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:18.18%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A$ ба $B$ нь харгалзан I ба II тамирчин байг 2 удаа онох үзэгдэлүүд байг. Тэгвэл бидний олох үзэгдлийн магадлал нь
$$P(A+B)=P(A)+P(B)-P(AB)$$
байна.
Бодолт:$P(A)=0.4^2=0.16$, $P(B)=0.5^2=0.25$ ба $A$, $B$ нь үл хамаарах үзэгдлүүд тул $$P(AB)=P(A)\cdot P(B)=0.16\cdot 0.25=0.04$$
байна. Иймд
$$P(A+B)=P(A)+P(B)-P(AB)=0.16+0.25-0.04=0.37$$
байна.