Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15816

Дараах хувиргалтуудын аль нь $A(2,2)$ цэгийг $B(-2,2)$ цэгт буулгахгүй вэ?

A. $OY$ тэнхлэгийн хувьд тэгш хэм   B. $O$ цэгт төвтэй цагийн зүүний эсрэг чиглэлд $90^\circ$ эргүүлэлт   C. $\overrightarrow{AB}$ векторын дагуу параллел зөөлт   D. Координатын эх дээр төвтэй төвийн тэгш хэм   E. Дээрх хувиргалтууд бүгд $A$ цэгийг $B$ цэгт буулгана  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.05%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $C(a,b)$ цэгт төвтэй төвийн тэгш хэмээр $M(x,y)$ цэгийн дүр $M'(x',y')$ нь $$M'=2C-M\Leftrightarrow (x',y')=2(a,b)-(x,y)=(2a-x,2b-y)$$ байна.
Бодолт: $O(0,0)$ цэгт төвтэй төвийн тэгш хэмээр $A(2,2)$ цэгийн дүр $A'$ нь $$A'=2O-A\Leftrightarrow (x',y')=2(0,0)-(2,2)=(-2,-2)\neq B$$ байна.

Сорилго

Сорилго 2019 №3А  жилийн эцсийн шалгалт  сорил-5  Вектор түүн дээрх үйлдэл тестийн хуулбар  2020 он 3 сарын 10 Хувилбар 10  3 sariin 11  3 sariin 11 тестийн хуулбар  Чанарын үнэлгээний шалгалт  Чанарын үнэлгээний шалгалт тестийн хуулбар  Чанарын үнэлгээний шалгалт тестийн хуулбар  12р анги Математик Сорил А хувилбар  Хувиргалт  хувиргалт  9-р анги  Координатын систем 

Түлхүүр үгс