Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15535
$g(x)=f(x-2a)-b$ бол $f(x)$ функцийн график нь $g(x)$ функцийн графикийг ямар векторын дагуу зөөхөд гарах вэ?
A. $\vec{p}=(2a,b)$
B. $\vec{p}=(-2a;b)$
C. $\vec{p}=(2a,-b)$
D. $\vec{p}=(-2a,-b)$
E. $\vec{p}=(a,-b)$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 26.61%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $g(x)=f(x-a)+b$ функцийн график нь $f(x)$ функцийн графикийг $(a,b)$ координаттай векторын дагуу зөөхөд гарна.
Бодолт: Манай тохиолдолд $g(x)=f(x-2a)+(-b)$ тул $-(2a,-b)=(-2a,b)$ векторын дагуу $g(x)$-ийг зөөхөд $f(x)$ гарна.
Сорилго
Сорилго 2019 №2B
Мат 1б, Семинар №03
2020-04-09 сорил
ФУНКЦ БА ГРАФИК
Квадрат тэгшитгэл, квадрат функц, түүний хэрэглээ
Функц