Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №15417
Бүтээгдэхүүний $20\%$, $30\%$, $50\%$-г I, II, III тасгууд гаргадаг. Гологдол бүтээгдэхүүн гаргах магадлал эдний хувьд харгалзан $0.01$, $0.005$, $0.006$ байв. Авсан бүтээгдэхүүн гологдол байх магадлалыг ол.
A.$0.0035$ B.$0.0050$ C.$0.0070$ D.$0.0055$ E.$0.0065$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:43.33%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A=\text{"авсан бүтээгдэхүүн гологдол байх"}$ үзэгдэл байг. $X_i=\text{"авсан бүтээгдэхүүнийг \(i\)-р тасаг хийсэн"}$ гэсэн үзэгдэл байг. Эдгээр үзэгдлүүд нь хос хосоороо нийцгүй ба $X_1\cup X_2\cup X_3=\Omega$ юм. Бүтэн магадлалын томьёо ашиглаж бод.
Бодолт:Иймд (3)-аар
$$p(A)=\sum^3_{i=1}p(X_i)p(A|X_i)=0.01\cdot0.2+0.005\cdot0.3+0.006\cdot0.5=0.0065.$$