Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15402

Хоёр анчин бие биеэсээ хамааралгүйгээр туулайг зэрэг буудав. Хэрэв хоёул оновол туулай алагдана. Тэдний онох магадлал нь 0.8, 0.75 бол туулай алагдах магадлалыг ол.

A.$\dfrac12$   B.$\dfrac14$   C.$\dfrac25$   D.$\dfrac35$   E.$\dfrac13$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:35.85%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$A=\text{"I анчин туулайг онов"}$, $B=\text{"II анчин туулайг онов"}$ гэсэн үзэгдлүүдийг авч үзвэл $A\cap B=\text{"туулай алагдав"}$ болно.
Бодолт:$$p(A\cap B)=p(A)\cdot p(B)=0.8\cdot0.75=0.6=\dfrac{3}{5}$$

Сорилго

Магадлал, статистик давтлага 2  2020-12-05 сорил  Магадлал  Магадлал, статистик давтлага 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс