Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15371

1, 2, 3, 4, 5 элементийн хэчнээн сэлгэмэлд

  1. 1 нь 2-ын зүүн талд орох вэ?
  2. 2 нь 1-ийн яг ард орох вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $n$ элементээр зохиож болох сэлгэмэлийн тоо $n!$.
Бодолт:
  1. 1 ба 2 тоонуудын байрыг солиход гарах хоёр сэлгэмэлийн яг нэгд нь 1 нь 2-ын зүүн талд байна. Иймд нийт $5!=120$ сэлгэмэлийн хагаст нь буюу $60$-д нь 1 нь 2-ын зүүн талд байна.
  2. 2 нь 1-ийн яг ард байх тул үргэлж $12$ гэж орно. Иймд $12$, $3$, $4$, $5$-ийн сэлгэмэлийн тоотой тэнцүү буюу $4!=24$.

Сорилго

Сэлгэмэл, гүйлгэмэл  11.4. Сэлгэмэл  Дискрет мат, Семинар №05  182.05. Дискрет мат, Семинар №05 

Түлхүүр үгс