Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15332

Ангийн 42 сурагчийн 16 нь гүйлтээр, 24 нь хөл бөмбөгөөр, 15 нь шатраар, 11 нь гүйлт ба хөл бөмбөгөөр, 8 нь гүйлт ба шатраар, 12 нь хөл бөмбөг ба шатраар, 6 нь дээрх 3 төрлөөр зэрэг хичээллэдэг ба үлдэх сурагчид нь зөвхөн цанаар хичээллэдэг бол хэчнээн сурагч цанаар хичээллэдэг вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: $V$ нь бүх сурагчдын, $A$ нь гүйлтээр, $B$ нь хөл бөмбөгөөр, $C$ нь шатраар, $D$ нь цанаар хичээллэгчдийн олонлог байг. Бодлогын нөхцлөөс \begin{gather*} V=A\cup B\cup C\cup D,\\ D\cap(A\cup B\cup C)=\varnothing,\\ |V|=42,\ |A|=16,\ |B|=24,\ |C|=15,\\ |A\cap B|=11,\ |A\cap C|=8,\ |B\cap C|=12,\\ |A\cap B\cap C|=6 \end{gather*} гэж гарах тул $$|A\cup B\cup C|=16+24+15-11-8-12+ 6=30$$ болно. Иймд $$|D|=|V|-|A\cup B\cup C|=42-30=12.$$

Сорилго

Нийлбэрийн зарчим 

Түлхүүр үгс