Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №15264
ЭЕШ-ын хэмжээст онооны математик дундаж нь 500, стандарт хазайлт нь 100 байдаг. Бат нийт сурагчдын $70\%$-аас их оноо авбал хүссэн их сургуульдаа элсэх боломжтой. Бат хамгийн багадаа хэдэн оноо авах шаардлагатай вэ?
A.$550$ B.$560$ C.$601$ D.$700$ E.$553$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:4.08%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Стандарт хэвийн тархалтад шилжүүлж Лапласын функцийн утгын хүснэгт ашиглаж бодох, эсвэл Geogebra зэрэг статистик тооцоолол хийдэг программ ашиглан бодож болно.
Бодолт:Geogebra программ ашиглан тооцоолоход $P(X\le 552)=0.6985$, $P(X\le 553)=0.7019$ байгаа тул Бат дор хаяж 553 оноо авах шаардлагатай.
Сорилго
Магадлал, статистикийн нэмэлт 2 Sant 10 angi 2 sar Дифференциал тэгшитгэл Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар Математик статистик