Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
XI анги, хуудас 198
Нэгэн аймгийн сурагчдын ЭЕШ-д авсан оноогоор дараах бүлэглэсэн өгөгдлийн хүснэгтийг үүсгэжээ. Сурагчдын онооны арифметик дунджийг ол.
|
| Сурагчдын тоо |
| 200-299 | 14 |
| 300-399 | 108 |
| 400-499 | 252 |
| 500-599 | 228 |
| 600-699 | 40 |
| 700-800 | 8 |
A.$480.33$ B.$479.66$ C.$500.00$ D.$512.32$ E.$490.50$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:27.33%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Завсар тус бүрийг дунджаар нь төлөөлүүлж бодно.
Бодолт:Завсар тус бүрийн дунджийг олбол
тул сурагчдын дундаж оноо
$$\dfrac{249.5\cdot14+349.5\cdot108+449.5\cdot 252+549.5\cdot 228+649.5\cdot 40+750\cdot8}{14+108+252+228+40+8}=\dfrac{311779}{650}=479.66$$
|
| Дундаж | Сурагчдын тоо |
| 200-299 | 249.5 | 14 |
| 300-399 | 349.5 | 108 |
| 400-499 | 449.5 | 252 |
| 500-599 | 549.5 | 228 |
| 600-699 | 649.5 | 40 |
| 700-800 | 750 | 8 |
Сорилго
Магадлал, статистикийн нэмэлт 2 Сорилго 2019 №2А жилийн эцсийн шалгалт 2020-02-08 сорил 12 в Статистик TB сорилго-10-1 эеш -2019 хувилбар Статистик Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар Өгөгдөл Математик статистик