Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Олон гишүүнтийг үлдэгдэлтэй хуваах

$f(x)$ олон гишүүнтийг $2x^2+7x+3$, $3x^2+14x+8$ олон гишүүнтүүдэд хуваахад харгалзан $2x+5$, $3x+8$ үлдэгдэл өгөх бол $f(x)$ олон гишүүнтийг $3x^2+11x+6$-д хуваахад гарах үлдэгдэл олон гишүүнтийг ол.

A. $3x-8$   B. $0$   C. $2x+5$   D. $3x+8$   E. $2x-5$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 16.46%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Безугийн теорем ашигла.
Бодолт: Хуваагч олон гишүүнтүүд маань \begin{align*} 2x^2+7x+3&=(x+3)(2x+1)\\ 3x^2+14x+8&=(x+4)(3x+2)\\ 3x^2+11x+6&=(x+3)(3x+2) \end{align*} болно. Иймд \begin{align*} f(x)&=(2x^2+7x+3)q_1(x)+2x+5\\ &=(x+3)(2x+1)q_1(x)+2x+5\\ f(x)&=(3x^2+14x+8)q_2(x)+3x+8\\ &=(x+4)(3x+2)q_2(x)+3x+8 \end{align*} гэж бичиж болох ба $f(-3)=-1$, $f\left(-\frac23\right)=6$ болно.

$f(x)=(3x^2+11x+6)q(x)+ax+b$ гэвэл $$\left\{\begin{array}{c} f(-3)=-3a+b=-1\\ f\left(-\tfrac23\right)=-\tfrac23a+b=6 \end{array} \right.$$ болно. Эхний тэгшитгэлээс $b=3a-1$ тул $-\frac23a+3a-1=6$ ба эндээс $a=3$ ба $b=8$ болно.

Сорилго

algebriin ilerhiilel тестийн хуулбар  "Оюуны хурд" Хавтгайн геометр  2020-03-05 сорил  СОРИЛ-8  math  2020-12-17  Алгебр илэрхийлэл  Алгебр илэрхийлэл  Безугийн теором  Оллон гишүүнт  Олон гишүүнт  алгебр  алгебр  алгебрийн илэрхийлэл  алгебрийн илэрхийлэл  алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар  алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар  Дифференциал тэгшитгэл 

Түлхүүр үгс