Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хярамны сүү ба усны харьцаа

Ижил хэмжээний 2 аягыг хярмаар дүүргэв. Сүү ба усны харьцаа I аяганд $1:2$, II аяганд $3:2$ байв. Тэдгээрийг нэг саванд юүлбэл ус ба сүүний харьцаа ямар байх вэ?

A.$7:8$   B.$1:1$   C.$3:4$   D.$3:5$   E.$6:7$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:0.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нэг аяган дахь хярамны хэмжээг 1 бүхэл гэж үзээд нийт сүү бай усын хэмжээг ол.
Бодолт:Эхний аяган дахь сүүний хэмжээ $\dfrac{1}{1+2}=\dfrac13$, усны хэмжээ $\dfrac{2}{1+2}=\dfrac23$; хоёр дахь аяган дахь сүүний хэмжээ $\dfrac{3}{3+2}=\dfrac35$, усны хэмжээ $\dfrac{2}{3+2}=\dfrac25$ тул нийт $\dfrac13+\dfrac35=\dfrac{14}{15}$ сүү, $\dfrac23+\dfrac25=\dfrac{16}{15}$ ус байна. Иймд харьцаа нь $$\dfrac{14}{15}:\frac{16}{15}=7:8$$ байна.

Сорилго

Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар  Хольцын бодлого  Хольцын бодлого тестийн хуулбар  Хольцын бодлого тестийн хуулбар 

Түлхүүр үгс