Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2006 A №18
$0.5$ хувийн давсны 40 л ба 2 хувийн 50 л уусмалуудаас $1.5$ хувийн 30 л уусмал гаргаж авахын тулд тус бүрээс нь хэчнээн литрийг авч холих вэ?
A.$10; 20$ B.$15; 15$ C.$14; 16$ D.$25; 5$ E.$28; 2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.62%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Хариуг шууд шалгах аргаар ол.
Бодолт:А хариултын хувьд нийт давсны хэмжээ нь $10\cdot\dfrac{0.5}{100}+20\cdot\dfrac{2}{100}$ тул концентраци нь $\dfrac{10\cdot\frac{0.5}{100}+20\cdot\frac{2}{100}}{30}\cdot 100\%=\dfrac{5+40}{30}\%=1.5\%$ тул зөв хариу болж байна.
Сорилго
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар математик106 Хольцын бодлого Хольцын бодлого тестийн хуулбар Хольцын бодлого тестийн хуулбар