Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл

Ээж нь хүүдээ өдөр бүр нэг ширхэг жимс өгч явуулдаг байв. 3 алим, 2 банана, 1 жүрж, 1 тоор, 1 чавга жимсийг хэчнээн ялгаатай аргаар өгөх вэ?

A. 3340   B. 3380   C. 3400   D. 3360   E. 3300  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 38.24%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэлийн томьёо ашиглаж бод.
Бодолт: $$P(3,2,1,1,1)=\dfrac{(3+2+1+1+1)!}{3!\cdot 2!\cdot 1!\cdot 1!\cdot 1!}=3360$$

Сорилго

Комбинаторик 2  математик115  комбинаторик 3  Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл  Комбинаторик 2 тестийн хуулбар  Комбиторик ба магадлал 

Түлхүүр үгс