Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Иррационал тэгшитгэл

$x=\sqrt{3+2x}$ тэгшитгэлийг бод.

A.$x=-1.5$   B.$x=3$   C.$x_1=-1$, $x_2=3$   D.$x=-1$   E.Шийдгүй  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:4.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Квадрат зэрэгт дэвшүүлж бод. Гаргасан шийдээ анхны тэгшитгэлд тавьж шалгаж үзээрэй!
Бодолт:Тэгшитгэлийн хоёр талыг квадрат зэрэгт дэвшүүлбэл $x^2=3+2x\Leftrightarrow x^2-2x-3=0$ болно. Эндээс $x_{1,2}=\dfrac{2\pm\sqrt{2^2-4\cdot1\cdot(-3)}}{2\cdot 1}=\dfrac{2\pm 4}{2}$ болно. $x_1=3$ нь шийд болох ба $x_2=-1$ нь анхны тэгшитгэлийн шийд болохгүй.

Сорилго

Сорилго 2019 №1Б  ТЭГШИТГЭЛ  алгебр  алгебр 

Түлхүүр үгс