Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
2018 №A.21
Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явжээ. Жигмэд түүсэн жимснийхээ тэн хагасыг тэсгэлгүй идчихэв. Тогмид түүсэн жимснийхээ $\dfrac{1}{3}$-ийг түүнд өгвөл тэнцүү жимстэй болцгоох бол анх Тогмид Жигмэдээс хэд дахин их жимс түүсэн бэ?
A.$0.5$ B.$1.5$ C.$\dfrac23$ D.$1$ E.$2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.08%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Тогмид 3 хэсэг жимс түүсэн гээд бод.
Бодолт:
Заавар:Тогмид 3 хэсэг жимс түүсэн гээд бод.
Бодолт:Тогмид 3 хэсгийнхээ нэгийг Жигмэдэд өгөөд өөрөө 2 хэсэг жимстэй үлдэнэ. Жигмэд Тогмидоос 1 хэсэг аваад 2 хэсэг жимстэй болох тул өөрт нь 1 хэсэг жимс үлдсэн байжээ. Энэ нь түүний түүсэн жимсний хагас тул 2 хэсэг жимс түүжээ. Иймд Тогмид Жигмэдээс $\dfrac{3}{2}=1.5$ дахин их жимс түүсэн байна.
Сорилго
ЭЕШ 2018 А Тест 12 в 03.18 Тест 12 в 03.23 Өгүүлбэртэй бодлого ЭЕШ 2018 А тестийн ЭЕШ 2018 А тестийн хуулбар ЭЕШ 2018 А тестийн хуулбар