Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14383

Зоосийг 20 удаа хаяхад тусах сүлдний тоог $X$ гэе. $P(7\le X\le 12)$ хэдтэй тэнцүү вэ?

A. $0.60$   B. $0.81$   C. $0.75$   D. $0.14$   E. $0.50$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 14.81%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $X\sim B(20,0.5)$ ба $20\cdot 0.5>5$, $20\cdot (1-0.5)>5$ тул $\mu=20\cdot 0.5=10$, $\sigma^2=20\cdot 0.5\cdot (1-0.5)=5$ буюу $N(10,5)$ хэвийн тархалт ашиглаж болно.
Бодолт: $\sigma^2=5\Rightarrow \sigma=\sqrt5=2.24$ байна. $X\sim N(10,5)$ тул $z=\dfrac{x-10}{\sqrt5}$ нь $N(0,1)$ хэвийн тархалттай байна. Тасралтгүйн засварыг оруулж тооцвол $$P(7\le X\le 12)=P(6.5 < X< 12.5)=P\left(\dfrac{6.5-10}{2.24}< z<\dfrac{12.5-10}{2.24}\right)$$ буюу $$P(7\le x\le 13)=P(-1.56 < z <1.12)=(0.5+\Phi(1.12))-(0.5-\Phi(1.56))=0.3686+0.4406\approx 0.81$$ байна.

Сорилго

Статистикийн нэмэлт 1  Тест 12 в 03.13  Магадлал статистик  Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар  Математик статистик  14.2. Статистик 

Түлхүүр үгс