Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14376

Спорт хувцасны дэлгүүрт 25 ширхэг L размерийн өмсгөл иржээ. Эдгээр нь урт эсвэл богино ханцуйтай гэсэн хоёр төрөл, тус бүр цагаан, хөх, цэнхэр гэсэн гурван өнгийн сонголттой байв. Тус бүрээс хэдэн ширхэг байгааг дараах хүснэгтээр өгсөн бол санамсаргүй сонгосон өмсгөл богино ханцуйтай байх магадлал $\dfrac{\fbox{a}}{\fbox{b}}$, цагаан эсвэл цэнхэр өнцгийн байх магадлал $0.\fbox{cd}$, хөх өнгийн богино ханцуйтай байх магадлал $0.\fbox{ef}$, цагаан эсвэл богино ханцуйтай байх магадлал $0.\fbox{gh}$ байна.

Цагаан Хөх Цэнхэр НИЙТ
Богино ханцуйтай 7 2 6 15
Урт ханцуйтай 3 4 3 10
НИЙТ 10 6 9 25

ab = 35
cd = 76
ef = 08
gh = 72

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 29.22%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Магадлалын сонгодог тодорхойлолт ашигла.
Бодолт: Санамсаргүй сонгосон өмсгөл богино ханцуйтай байх магадлал $\dfrac{15}{25}=\dfrac{3}{5}$, цагаан эсвэл цэнхэр өнцгийн байх магадлал $\dfrac{10+9}{25}=0.76$, хөх өнгийн богино ханцуйтай байх магадлал $\dfrac{2}{25}=0.08$, цагаан эсвэл богино ханцуйтай байх магадлал $\dfrac{10+15-7}{25}=0.72$ байна.

Сорилго

Статистикийн нэмэлт 1  Тест 12 в 03.13  TB сорилго  СОРИЛ-8  2020-12-11  Статистик  Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар  Математик статистик  Математик статистик  14.2. Статистик 

Түлхүүр үгс