Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14373

$A$ хотын хамгийн өндөр 25 байшинг хэмжээд дараах хүснэгтийг байгуулжээ.

Өндөр $h$ (м) Давтамж
$\phantom{1}80< h\le 90\phantom{1}$ 6
$\phantom{1}90< h\le 95\phantom{1}$ 3
$\phantom{1}95< h\le 100$ 4
$100< h\le 120$ 7
$120< h\le 145$ 5
байв. Эдгээр байшингуудын дундаж өндөр хамгийн ихдээ хэд байх вэ?

A. $111.6$ м   B. $120.3$ м   C. $145.5$ м   D. $105.4$ м   E. $100.6$ м  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 29.77%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Байшин бүрийн өндөр харгалзах мужийнхаа хамгийн их утгатай тэнцүү үед дундаж нь хамгийн их байна.
Бодолт: Байшин бүрийн өндөр харгалзах мужийнхаа хамгийн их утгатай тэнцүү гэж үзвэл
\rowcolor{tableheads}Өндөр $h$ (м) Давтамж
$h=90$ 6
$h=95$ 3
$ h=100$ 4
$h=120$ 7
$h=145$ 5
болох тул байшингуудын өндрийн дундаж нь хамгийн ихдээ $$\dfrac{90\cdot 6+95\cdot 3+100\cdot4+120\cdot 7+145\cdot5}{25}=111.6$$ байна.

Сорилго

Статистикийн нэмэлт 1  c2  2020-02-07 сорил  2020-02-07 сорил тестийн хуулбар  Тест 9-7  Статистик  математик дундаж  Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар  Өгөгдөл  Математик дундаж  14.2. Статистик 

Түлхүүр үгс