Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №14372
Элсэлтийн шалгалтын эсээ нь 250-300 үгтэй байх ёстой. Нийт эсээний $3\%$ нь 250-аас цөөн үгтэй, $5\%$ нь 300-аас олон үгтэй байжээ. Санамсаргүйгээр сонгосон 2 эсээ хоёулаа шаардлага хангасан байх магадлалыг ол. Нийт эсээний тоог хангалттай олон гэж үз.
A.$0.80$ B.$0.64$ C.$0.92$ D.$0.85$ E.$0.76$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:7.89%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Нийт эсээний тоо хангалттай олон үед сонгосон хоёр эсээний шаардлага хангасан байх магадлал нь үл хамаарах гэж үзэж болно.
Бодолт:Эсээ тус бүрийн шаардлага хангасан байх магадлал $100\%-5\%-3\%=92\%=0.92$ байна. Магадлалууд нь үл хамаарах гэж үзэж болох тул хоёулаа шаардлага хангасан байх магадлал нь $0.92\cdot 0.92\approx0.85$ байна.