Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14369

Нэгэн тосгоны хамгийн их агаарын температурыг 10 долоо хоногийн турш тэмдэглэхэд 23, 24, 22, 26, 28, 23, 28, 32, 29, 28 хэм байжээ. Энэ өгөгдлийн медиан нь $\fbox{ab}$, моод нь $\fbox{cd}$, дундаж нь $\fbox{ef.g}$ байна.

ab = 27
cd = 28
efg = 263

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 48.59%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Медиан нь утгуудыг эрэмбэлээд жагсааж бичихэд гарах голын элемент эсвэл голын элементүүдийн арифметик дундаж байна. Моод нь хамгийн олон удаа давтагдсан, дундаж нь эдгээр тоонуудын арифметик дундаж юм.
Бодолт: Тоонуудыг багаас нь эхэлж жагсааж бичвэл 22, 23, 23, 24, 26, 28, 28, 28, 29, 32 болно. Нийт 10 ширхэг тоо байгаа тул голын 2 элементийн арифметик дундаж нь медиан болно. Иймд медиан нь $\dfrac{26+28}{2}=27$ байна.

28 хамгийн олон буюу 3 удаа давтагдаж буй тул моод болно.

Дундаж нь $$\dfrac{23+24+22+26+28+23+28+32+29+28}{10}=26.3$$ байна.

Сорилго

Статистикийн нэмэлт 1  2020-02-08 сорил  2020-03-02 сорил  12 в 03.03  ЭЕШ сорил-6  Тест 12 в 03.13  12 в Статистик  Статистик  Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар  Өгөгдөл  Өгөгдөл  14.2. Статистик 

Түлхүүр үгс