Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хурц өнцөгт гурвалжны магадлал
Дурын гурвалжин сонгон авахад уг гурвалжин хурц өнцөгт гурвалжин байх магадлал аль нь вэ?
A.$\dfrac16$ B.$\dfrac13$ C.$\dfrac12$ D.$\dfrac14$ E.$\dfrac34$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:13.33%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$\alpha$, $\beta$ өнцгүүдийг дураар авбал $\alpha+\beta<\pi$ байна. $\alpha<\dfrac{\pi}{2}$, $\beta<\dfrac{\pi}{2}$ ба $\gamma=\pi-\alpha-\beta<\dfrac{\pi}{2}$ мужуудыг $\alpha\beta$ хавтгайд дүрсэлж геометр магадлал бод.
Бодолт:$\alpha\beta$ хавтгайд $\alpha$, $\beta$, $\gamma$ өнцгүүд бүхий гурвалжин хурц өнцөгт байх муж буюу $\alpha<\dfrac{\pi}{2}$, $\beta<\dfrac{\pi}{2}$, $\dfrac{\pi}{2}<\alpha+\beta$ тэнцэтгэл бишийн шийдийн муж нь нийт боломжит утгын $\dfrac14$ хэсэг болох нь харагдаж байна.
Иймд дурын сонгож авсан гурвалжин хурц өнцөгт гурвалжин байх магадлал нь $\dfrac14$ ажээ.

Сорилго
Магадлал, статистик давтлага 1 Магадлал, статистик давтлага 1 тестийн хуулбар 14.1. Магадлал, статистик давтлага Magadlal 12