Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14223

Бутархайн хуваарь хүртвэрээс $3521$-ээр их. Хураасны дараа үүссэн бутархай $\dfrac{4}{11}$-тэй тэнцэнэ. Хураахын өмнө ямар бутархай байсан бэ?

A.$\dfrac{511}{4032}$   B.$\dfrac{503}{4024}$   C.$\dfrac{495}{4016}$   D.$\dfrac{2012}{5533}$   E.$\dfrac{419}{4040}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:47.06%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хуваарь нь хүртвэрээс $3521$-ээр их бутархай нь $\dfrac{n}{n+3521}$ хэлбэртэй байна.
Бодолт:$\dfrac{n}{n+3521}=\dfrac{4}{11}\Rightarrow 11n=4n+4\cdot 3521\Rightarrow n=\dfrac{4\cdot 3521}{11-4}=4\cdot503=2012$

Сорилго

Монгол Тэмүүлэл 2016 А  математик110  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс