Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14217

1, 3, 5 цифрүүдээр санамсаргүйгээр 2 оронтой тоо үүсгээд цифрүүдийнх нь нийлбэрийг тэмдэглэж байв. Энэ санамсаргүй хувьсагчийн стандарт хазайлт хэдтэй тэнцүү вэ?

A. $5$   B. $\dfrac{4\sqrt3}{3}$   C. $\dfrac{9}{2}$   D. $\sqrt{27}$   E. $10$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 28.19%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $X$ санамсаргүй хувьсагчийн стандарт хазайлт нь $$\sigma=\sqrt{E(X-E(x))^2}$$ байдаг.
Бодолт: Боломжит 2 оронтой тоонууд нь 11, 13, 15, 31, 33, 35, 51, 53, 55 байна. Эдгээрийн цифрүүдийн нийлбэр нь харгалзан 2, 4, 6, 4, 6, 8, 6, 8, 10 байна. Иймд математик дундаж нь $$\dfrac{2+4+6+4+6+8+6+8+10}{9}=6$$ байна. Бүх тоонууд ижилхэн $\dfrac{1}{9}$ магадлалтай тул цифрүүдийн нийлбэрийн стандарт хазайлт нь $$\sqrt{\dfrac{(-4)^2+(-2)^2+0^2+(-2)^2+0^2+2^2+0^2+2^2+4^2}{9}}=\sqrt{\dfrac{48}{9}}=\dfrac{4\sqrt{3}}{3}$$

Сорилго

Магадлал, статистикийн нэмэлт 2  жилийн эцсийн шалгалт  жилийн эцсийн шалгалт тестийн хуулбар  c2  2020-02-07 сорил  2020-02-07 сорил тестийн хуулбар  ЭЕШ сорил-1  12 в Статистик  99  99 тестийн хуулбар  Статистик  Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар  2021-05-20 сорил  2021-05-20 сорил  Өгөгдөл  Өгөгдөл  Математик статистик  Математик статистик 

Түлхүүр үгс