Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14216

Бат газраас чулуу авч 5 удаа шидэхэд 20, 25, 23, 26, 21 метр зайд тус, тус тусчээ. Энэ түүврийн дисперс нь хэдтэй тэнцүү вэ?

A. $6.5$   B. $10$   C. $15$   D. $20$   E. $23$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 30.60%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $x_n$ түүврийн дисперс нь $$\sigma^2=\dfrac{\sum\limits_{k=1}^n x_k^2-\frac{(\sum\limits_{k=1}^n x_k)^2}{n}}{n-1}$$
Бодолт: $n=5$ байна. $$\sum_{k=1}^2 x_k^2=20^2+25^2+23^2+26^2+21^2=2671$$ $$\dfrac{(\sum\limits_{k=1}^5 x_k)^2}{5}=\dfrac{(20+25+23+26+21)^2}{5}=2645$$ тул дисперс нь $$\sigma^2=\dfrac{\sum\limits_{k=1}^5 x_k^2-\frac{(\sum\limits_{k=1}^n x_k)^2}{5}}{ 5-1}=\dfrac{2671-2645}{4}=\dfrac{26}{4}=6.5$$

Сорилго

Магадлал, Статистик 3  c2  c2  2020-02-07 сорил  2020-02-07 сорил тестийн хуулбар  ЭЕШ сорил-6  Тест 12 в 03.13  06-10  Статистик  2021-05-20 сорил  Өгөгдөл  Өгөгдөл  Өгөгдөл  Математик статистик  Математик статистик 

Түлхүүр үгс