Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14210

Шоог 100 удаа орхив. Туссан тоонуудын нийлбэрийн математик дунджийг ол.

A.100   B.150   C.200   D.350   E.600  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:43.48%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Шоог орхих бүрд гарах тооны математик дунджийг олоод нийлбэрийн математик дунджийн чанар ашигла.
Бодолт:$X_n$ нь шоог $n$-р удаад орхиход тусах тоо гэвэл $X_n$-ийн математик дундаж нь $$EX_n=1\cdot\dfrac{1}{6}+2\cdot\dfrac{1}{6}+3\cdot\dfrac{1}{6}+4\cdot\dfrac{1}{6}+5\cdot\dfrac{1}{6}+6\cdot\dfrac{1}{6}=3.5$$ Санамсаргүй хувьсагчуудын нийлбэрийн математик дундаж нь тэдгээрийн математик дунджуудын нийлбэр тул $$E(X_1+X_2+\cdots+X_n)=EX_1+EX_2+\cdots+EX_{100}=100\cdot 3.5=350$$

Сорилго

Магадлал, Статистик 1  Сүхбаатар аймаг багш сорил  c2  2020-02-08 сорил  Статистик  математик дундаж  Магадлал, Статистик 1 тестийн хуулбар  Математик дундаж  13.1. Магадлал, Статистик 

Түлхүүр үгс