Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №13884
Үйлдвэр 3 машинаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба нийт бүтээгдэхүүний $50\%$-г I машин, $30\%$-г II машин , $20\%$-г III машин үйлдвэрлэдэг. Машин тус бүрийн гологдол гаргах магадлал I машин 0.1, II машин 0.2, III машин 0.05 бол үйлдвэрээс гологдол бүтээгдэхүүн гарах магадлалыг ол.
A.$0.05$ B.$0.1$ C.$0.12$ D.$0.15$ E.$0.2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.58%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A$ бүтээгдэхүүн гологдол байх үзэгдэл, $B_1$, $B_2$, $B_3$ нь бүтээгдэхүүнийг харгалзан I, II, III машин үйлдвэрлэсэн байх үзэгдэл гэвэл бүтэн магадлалын томьёогоор
$$P(A)=P(A|B_1)\cdot P(B_1)+P(A|B_2)\cdot P(B_2)+P(A|B_3)\cdot P(B_3)$$
болно.
Бодолт:$P(B_1)=0.5$, $P(B_2)=0.3$, $P(B_3)=0.2$ ба $P(A|B_1)=0.1$, $P(A|B_2)=0.2$, $P(A|B_3)=0.05$ тул
$$P(A)=0.1\cdot 0.5+0.2\cdot 0.3+0.05\cdot 0.2=0.12$$
Сорилго
3 дугаар сарын сорилго Магадлал, Статистик 3 Сорилго 2019 №3Б Нөхцөлт магадлал Нөхцөлт магадлал ба гүйцэд магадлал AI cluster test Magadlal 12 2024-06-04