Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

3 морь буух боломжийн тоо

4 өөр өнгийн 4 шагайг хаяхад 3 морь буух боломжийн тоо хэд вэ?

A. $10$   B. $11$   C. $12$   D. $13$   E. $14$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Морь буух 3 шагай ба үлдсэн шагай нь морь биш байх гэсэн боломжийн тоог тоолно.
Бодолт: Морь буух 3 шагайг $C_4^3=4$ янзаар сонгож болох ба үлдэх шагай нь тэмээ, хонь, ямааны аль нэг байх тул $4\cdot 3=12$ боломж байна.

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  Комбинаторик  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс