Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойрог

Тэгш өнцөгт гурвалжны периметр 12 ба нэг өнцгийн тангенс нь $\dfrac{5}{12}$ бол энэ гурвалжныг багтаасан болон энэ гурвалжинд багтсан тойргийн радиусуудын нийлбэрийг ол.

A.$3$   B.$3.2$   C.$3.3$   D.$3.4$   E.$4$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:20.69%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:


$a,b$-катет, $c$-гипотенузтай тэгш өнцөгт гурвалжныг багтаасан тойргийн радиус нь $R=\dfrac{c}{2}$, уг гурвалжинд багтсан тойргийн радиус $r=\dfrac{a+b-c}{2}$.
Бодолт:$a+b+c=6$, $\dfrac ab=\dfrac{5}{12}$, $a^2+b^2=c^2$ болно. $R+r$ нь $\dfrac{a+b}{2}$ байна. $b=2.4a$ тул $a^2+(2.4a)^2=(2.6a)^2=c^2$ ба $b,c>0$ тул $c=2.6a$ байна. Иймд $a+2.4a+2.6a=12$ буюу $a=2$, $b=2.4\cdot 2=4.8$ тул $$R+r=\dfrac{4.8+2}{2}=3.4$$

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  Нэмэлт  геометрийн бодлого  Багтсан тойрог  Пифагорын теором  Хавтгайн геометр 

Түлхүүр үгс