Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгш өнцөгтийн талбайн ХИУ

Тэгш өнцөгтийн периметр $16$ бол талбай нь хамгийн ихдээ хэд байх вэ?

A. $20$   B. $12$   C. $18$   D. $15$   E. $16$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 66.67%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тэгш өнцөгтийн талуудын уртыг $x$, $y$ гэвэл периметр нь $2(x+y)$, талбай нь $x\cdot y$ байна
Бодолт: $2(x+y)=16\Rightarrow y=8-x$ тул талбай нь $S(x)=x(8-x)=8x-x^2$ болно. $S'(x)=8-2x=0\Rightarrow x=4$ тул хамгийн их утга нь $$S(4)=4\cdot(8-4)=16.$$

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  уламжлал  2021-02-17  Уламжлал хэрэглээ 2  Уламжлал 

Түлхүүр үгс