Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Иррационал тэнцэтгэл биш

$\sqrt{x^2-x-12}< x$ тэнцэтгэл бишийг бод.

A. $]-12;\infty[$   B. $]-\infty;-3]\cup [4;\infty[$   C. $]-12;-3]\cup [4;\infty[$   D. $[4;\infty[$   E. $]-\infty;4]$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 0.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $0\le\sqrt{x^2-x-12}< x$ байхыг анхаар!
Бодолт: $0\le\sqrt{x^2-x-12}< x\Rightarrow 0< x$ тул тэнцэтгэл биш сөрөг шийдгүй. $[4;\infty[$ хариултаас бусад нь сөрөг шийд агуулах тул зөв хариулт байж чадахгүй. Иймд D сонголт зөв.

Үнэндээ $0< x$ үед $$\sqrt{x^2-x-12}< x\Leftrightarrow 0\le x^2-x-12< x^2$$ буюу $$\Leftrightarrow\left\{\begin{array}{c}0\le x^2-x-12\\ -x-12<0\end{array}\right.\Leftrightarrow\left\{\begin{array}{c} x\le -3\cup x\ge 4\\ -12< x\end{array}\right.$$ байна. Эндээс $0< x$ тул $x\ge 4$ болно.

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  алгебр  алгебр 

Түлхүүр үгс