Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 B №39
Хайрцагт байгаа 1-ээс 8 хүртэл дугаартай 8-н хөзрөөс санамсаргүйгээр 4 хөзөр зэрэг сугалав.
- Сугалсан 4 хөзөр нь бүгд сондгой дугаартай байх магадлал $\dfrac{1}{\fbox{ab}}$
- Сугалсан 4 хөзрийн хамгийн их тоотой нь 5 байх магадлал $\dfrac{\fbox{c}}{\fbox{de}}$ байна.
- Сугалсан 4 хөзрийн дугааруудын үржвэр нь тэгш байх магадлал $\dfrac{\fbox{fg}}{70}$ байна.
ab =70
cde =235
fg =69
Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:16.42%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$n$ ялгаатай зүйлээс $k$ ширхэгийг нь сонгох боломжийн тоо нь
$$C_n^k=\dfrac{n!}{(n-k)!\cdot k!}$$
Бодолт:Нийт 4 хөзөр сугалах боломжийн тоо $C_8^4=\dfrac{8!}{4!\cdot 4!}=70$ байна.
- 4 сондгой тоотой хөзрийг $C_4^4=1$ янзаар сонгох тул магадлал нь $\dfrac{1}{70}=\dfrac{1}{70}$ байна.
- Хамгийн их тоотой нь 5 бол үлдэх хөзрийг 1, 2, 3, 4 тоотой хөзрүүдээс сонгох тул $C_4^3=4$ ялгаатай боломж бий. Иймд магадлал нь $\dfrac{4}{70}=\dfrac{2}{35}$.
- Бүгт сондгой биш тохиолдол буюу эхний хэсгээс бусад тохиолдолд сонгогдсон тоонуудын үржвэр тэгш тул магадлал нь $1-\dfrac{1}{70}=\dfrac{69}{70}$ байна.
Сорилго
ЭЕШ 2017 B Сонгодог магадлал ЭЕШ 2017 B ЭЕШ 2017 B тестийн хуулбар 2025-09-17 12в ангийн 2 дахь сорил