Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 B №36

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзлэхүүнийг ол.

A. $160\pi$   B. $240\pi$   C. $80\pi$   D. $192\pi$   E. $144\pi$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 29.98%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Цилиндрийн эзлэхүүнийг $V=Sh=\pi R^2h$ томьёогоор олдог.
Бодолт: Огтлогдсон 2 ижил цилиндрийг огтлогдсон хэсгүүдээр нь нийлүүлж $24$ см өндөртэй цилиндр үүсгэж болно.
Энэ дүрсийн эзлэхүүн нь $$V=\pi\cdot 4^2\cdot 24=384\pi$$ тул огтлогдсон цилиндрийн эзлэхүүн $\dfrac{384\pi}{2}=192\pi$ байна.

Сорилго

ЭЕШ 2017 B  Цилиндр  ЭЕШ 2017 B  ЭЕШ 2017 B тестийн хуулбар  Цилиндр 

Түлхүүр үгс