Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 B №25

$x^2-6|x|+5=0$ тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.

A. $10$   B. $2$   C. $0$   D. $12$   E. $6$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 44.90%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $f(x)=x^2-6|x|+5$ функц нь тэгш функц тул график нь $OY$ тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй байна. Үнэндээ $x^2=(-x)^2$, $|x|=|-x|$ тул $$f(-x)=(-x)^2-6|-x|+5=x^2-6|x|+5=f(x)$$ Иймд $\alpha$ тоо $f(x)=0$ тэгшитгэлийн шийд бол $-\alpha$ нь мөн шийд болно. $$f(-\alpha)=f(\alpha)=0$$
Бодолт: $x=0$ нь тэгшитгэлийн шийд болохгүй. Тэгшитгэлийн эерэг шийдүүд нь $\alpha_1,\alpha_2,\dots$ бол сөрөг шийдүүд нь $-\alpha_1,-\alpha_2,\dots$ ба эдгээрийн нийлбэр $0$ байх нь ойлгомжтой.

Сорилго

ЭЕШ 2017 B  12р ангийн тэгшитгэл тэнцэтгэл биш сэдвийн тест А хувилбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  Тест 12 в 03.18  2020-03-27 сорил  Чанарын үнэлгээ  Чанарын үнэлгээ Сорил В хувилбар  12-р анги Математик Сорил В хувилбар  модуль агуулсан тэгшитгэл  Бие даалт 7  Квадрат тэгшитгэл Виетийн теорем  Модультай тэгшитгэл  даалгавар 26  Алгебрийн тэгшитгэл - Квадрат тэгшитгэлд шилждэг тэгшитгэл  Алгебрийн тэгшитгэл 2  Модультай тэгшитгэл, тэнцэтгэл биш  Тэгшитгэл тэнцэтгэл биш  ЭЕШ 2017 B  ЭЕШ 2017 B тестийн хуулбар  Модультай  алгебр  алгебр  алгебр  алгебр 

Түлхүүр үгс