Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 B №17
Хоёр хүн байг буудаад онох магадлал харгалзан $0.5$, $0.6$ байв. Тэд бие биеэсээ хамаарахгүй нэг, нэг бууджээ. Хоёулаа байг оноогүй байх магадлалыг ол.
A.$0.1$ B.$0.8$ C.$1.1$ D.$0.2$ E.$0.3$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:39.49%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Үл хамаарах үзэгдлүүд зэрэг явагдах магадлал нь тус бүрийн магадлалын үржвэр байдаг.
$$P(AB)=P(A)\cdot P(B)$$
Бодолт:1-р хүн байг онохгүй байх магадлал $1-0.5=0.5$, 2-р хүн байг онохгүй байх магадлал $1-0.6=0.4$ ба бие биеэсээ хамаарахгүй тул хоёулаа оноогүй байх магадлал нь $0.5\cdot 0.4=0.2$ байна.
Сорилго
ЭЕШ 2017 B Магадлал, Статистик 2 11-12 анги математик Магадлал Магадлал, Статистик 2 тестийн хуулбар Магадлал ЭЕШ 2017 B ЭЕШ 2017 B тестийн хуулбар 2024-03-16 сургуулийн сорил 2024-03-16 сургуулийн сорил тестийн хуулбар 2024-05-30 9-р анги Хөндлөнгийн үнэлгээ-2 В хувилбар 2025-09-17 12в ангийн 2 дахь сорил