Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2010 B №14

Бөмбөрцөгт багтсан зөв дөрвөн өнцөгт пирамидын суурь нь бөмбөрцгийн төвийг дайрч байв. Пирамидын эзлэхүүн 18-тай тэнцүү бол бөмбөрцгийн радиусыг ол.

A. $\sqrt3$   B. $3$   C. $4$   D. $2$   E. $\dfrac32$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 31.53%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
  1. $R$ радиустай тойрогт багтсан квадратын талбай: $$S=4\cdot\dfrac{1}{2}\cdot R^2 =2R^2$$
  2. Пирамидын эзлэхүүн: $$V=\dfrac{1}{3}Sh$$ энд $S$ суурийн талбай, $h$ өндөр.
Бодолт: Суурь нь зөв гурвалжин ба түүнийг багтаасан тойрог нь бөмбөлөгийн их тойрог тул пирамидын суурийн талбай $$S=2R^2$$ ба өндөр $h=R$ байна. Эндээс $$V=\dfrac13Sh=\dfrac13\cdot2R^2\cdot R=18\Rightarrow R=3$$

Сорилго

ЭЕШ 2010 B  Геометр сэдвийн давтлага 2  Огторгуйн геометр  Геометр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар  Пирамид 

Түлхүүр үгс