Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 D №17
Хоёр довтлогч хаалга уруу өшиглөөд гоол оруулах магадлал нь харгалзан $0.2$ ба $0.3$ байв. Тоглолтын туршид I довтлогч 1 удаа, II довтлогч 2 удаа хаалга уруу өшиглөсөн бол аль нь ч гоол оруулаагүй байх магадлал аль нь вэ?
A.$0.032$ B.$0.392$ C.$0.500$ D.$0.724$ E.$0.618$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:62.50%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Хамааралгүй үзэгдлүүд зэрэг явагдах магадлал нь тус бүрийн магадлалын үржвэр байдаг.
$$P(AB)=P(A)\cdot P(B)$$
Бодолт:$A$ нь 1-р довтлогч цохиолтоо алдах үзэгдэлд; $B_1$, $B_2$ нь 2-р довтлогч эхний ба удаах цохилтоо алдсан байх үзэгдэлүүд байг. Тэгвэл эдгээр нь хамаарахгүй үзэгдлүүд гэж үзэж болох тул бидний олох магадлал
$$P(AB_1B_2)=P(A)P(B_1)P(B_1)=(1-0.2)(1-0.3)(1-0.3)=0.8\cdot 0.7^2=0.392$$
Сорилго
Б хувилбар Магадлал, Статистик 1 ЭЕШ сорил-6 СОРИЛ-8 Магадлал Магадлал, Статистик 1 тестийн хуулбар 13.1. Магадлал, Статистик