Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 D №8

Ангийн 30 сурагчийн 10 нь шатар, 8 нь даам тоглодог. Хэрвээ шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй бол дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлалыг ол.

A.$\dfrac{1}{2}$   B.$\dfrac{1}{3}$   C.$\dfrac{1}{4}$   D.$\dfrac{2}{5}$   E.$\dfrac{3}{4}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:62.30%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Шатар, даам аль алийг нь тоглодоггүй хэдэн сурагч байгаа вэ?
Бодолт:Шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй тул нийт $10+8=18$ сурагч шатар, даамны ядаж нэгийг нь тоглодог. Иймд огт тоглоом тоглодоггүй $30-18=12$ сурагч байгаа. Иймд дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлал нь $\dfrac{12}{30}=\dfrac25$ байна.

Сорилго

Б хувилбар  ЭЕШ сорил-6  2020-06-04 сорил 

Түлхүүр үгс