Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 D №31

$1,2,3,\dots,10$ тоонууд бичигдсэн 10 ширхэг картнаас санамсаргүйгээр 2-ийг нь сонгож аваад дээр нь бичигдсэн тоонуудыг нэмэхэд нийлбэр нь 6-аас бага байх магадлалыг ол.

A.$\dfrac{1}{8}$   B.$\dfrac{1}{5}$   C.$\dfrac{4}{45}$   D.$\dfrac{2}{45}$   E.$\dfrac19$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:32.62%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нийлбэр нь 6-аас бага байх 4 боломж бий: $\{1,2\}$, $\{1,3\}$, $\{1,4\}$, $\{2,3\}$.
Бодолт:Нийт боломжийн тоо нь $C_{10}^2=\dfrac{10\cdot9}{2}=45$ тул сонгосон хоёр тооны нийлбэр 6-аас бага байх магадлал $\dfrac{4}{45}$ байна.

Сорилго

А хувилбар  ЭЕШ сорилго №4А  2020-12-05 сорил  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс