Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 D №17
Хоёр довтлогч хаалга уруу өшиглөөд гоол оруулах магадлал нь харгалзан $0.2$ ба $0.3$ байв. Тоглолтын туршид I довтлогч 2 удаа, II довтлогч 1 удаа хаалга уруу өшиглөсөн бол аль нь ч гоол оруулаагүй байх магадлал аль нь вэ?
A.$0.024$ B.$0.048$ C.$0.448$ D.$0.824$ E.$0.700$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.68%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Үл хамаарах үзэгдлүүд зэрэг явагдах магадлал нь тус бүрийн магадлалын үржвэр байдаг.
$$P(AB)=P(A)\cdot P(B)$$
Бодолт:$A_1$, $A_2$ нь 1-р довтлогч эхний ба удаах цохиолтоо алдах үзэгдэлдлүүд, $B$ нь 2-р довтлогч цохилтоо алдсан байх үзэгдэлүүд байг. Тэгвэл эдгээр нь үл хамаарах үзэгдлүүд гэж үзэж болох тул бидний олох магадлал
$$P(A_1A_2B)=P(A_1)P(A_2)P(B)=(1-0.2)(1-0.2)(1-0.3)=0.8^2\cdot 0.7=0.448$$