Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 D №8
Ангийн 30 сурагчийн 5 нь шатар, 15 нь даам тоглодог. Хэрвээ шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй бол дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлалыг ол.
A.$\dfrac{1}{2}$ B.$\dfrac{1}{3}$ C.$\dfrac{1}{4}$ D.$\dfrac{2}{3}$ E.$\dfrac{3}{4}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.52%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Шатар, даам аль алийг нь тоглодоггүй хэдэн сурагч байгаа вэ?
Бодолт:Шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй тул нийт $5+15=20$ сурагч шатар, даамны ядаж нэгийг нь тоглодог. Иймд огт тоглоом тоглодоггүй $30-20=10$ сурагч байгаа. Иймд дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлал нь $\dfrac{10}{30}=\dfrac13$ байна.