Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 D №39

Хайрцагт байгаа 1-ээс 8 хүртэл дугаартай 8-н хөзрөөс санамсаргүйгээр 3-н хөзөр зэрэг сугалав.

  1. Сугалсан 3-н хөзөр бүгд сондгой дугаартай байх магадлал $\dfrac{1}{\fbox{ab}}$
  2. Сугалсан 3-н хөзрийн хамгийн их тоотой нь 5 байх магадлал $\dfrac{\fbox{c}}{\fbox{de}}$ байна.
  3. Сугалсан 3-н хөзрийн дугааруудын үржвэр нь тэгш байх магадлал $\dfrac{\fbox{fg}}{14}$ байна.

ab = 14
cde = 328
fg = 13

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 18.64%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $n$ ялгаатай зүйлээс $k$ ширхэгийг нь сонгох боломжийн тоо нь $$C_n^k=\dfrac{n!}{(n-k)!\cdot k!}$$
Бодолт: Нийт 3 хөзөр сугалах боломжийн тоо $C_8^3=\dfrac{8!}{5!\cdot 3!}=56$ байна.
  1. 4 сондгой тоотой хөзрийг $C_4^3=4$ янзаар сонгох тул магадлал нь $\dfrac{4}{56}=\dfrac{1}{14}$ байна.
  2. Хамгийн их тоотой нь 5 бол үлдэх хөзрийг 1, 2, 3, 4 тоотой хөзрүүдээс сонгох тул $C_4^2=6$ ялгаатай боломж бий. Иймд магадлал нь $\dfrac{6}{56}=\dfrac{3}{28}$.
  3. Бүгт сондгой биш тохиолдол буюу эхний хэсгээс бусад тохиолдолд сонгогдсон тоонуудын үржвэр тэгш тул магадлал нь $1-\dfrac{1}{14}=\dfrac{13}{14}$ байна.

Сорилго

ЭЕШ 2017 D  2020-12-05 сорил  ЭЕШ 2017 D тестийн хуулбар  Сонгодог магадлал  2024-03-16 сургуулийн сорил 

Түлхүүр үгс