Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №9
Гурвалжны хоёр талын урт нь 5 ба 9 нэгж байв. Гурав дахь талын уртын бүх боломжит утга аль нь вэ?
A.$]3;14[$ B.$]0;5[$ C.$]4;14[$ D.$]5;8[$ E.$]5;9[$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$a$, $b$, $c$ гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана:
$$a+b>c,\ b+c>a,\ c+a>b$$
Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт:Гурав дах талыг $x$ гэе. $5$ их тал байж чадахгүй тул $x+5>9$, $5+9>x$ байх шаардлагатай. Эндээс $x>4$, $14>x$ тул $x\in]4;14[$ байна.